ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#32/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн

өндөр өгөөжтэй байдаг."

-Бенжамин Франклин

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,861.7 нэгжид хүрч, 1.7%-ийн бууралттай хаагдлаа. Монгол улсын 7-р сарын инфляцын түвшин 9.2% гарлаа. Монгол улсын зорилтот инфляцын түвшин 6.0% болохыг харгалзан үзвэл инфляцын түвшин өндөр хэвээр байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөх индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, өсөлттэй ангиллын хувьцаануудыг илтгэх NASDAQ Composite индекс 1.9%-ийн уналттай хаагдсан бол үнэ цэнтэй ангиллын хувьцаануудыг төлөөлөх DJIA индекс 0.6%-ийн өсөлттэй хаагдлаа. АНУ-ын 7-р сарын инфляцын түвшний мэдээ мэдээлэгдсэн ба уг мэдээ нь 7 хоногт хөрөнгө оруулагчдын санааг их зовниолоо. Учир нь инфляцын түвшнээс хамаарч Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн ирээдүйн төсөөлөл өөрчлөгдөх өндөр магадлалтай байгаа юм.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээний уналттай байлаа. Италийн Засгийн газар арилжааны банкнуудаасаа нэмэлт татвар авах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. FTSE 100 индекс 0.5%-иар буурсан бол STOXX Europe 600 индекс өөрчлөлтгүй байлаа. Италийн Засгийн газар арилжааны банкнуудын хүүгийн орлогын 40%-д нэмэлт татвар ногдуулна хэмээн зарласан нь 3-р сард болсон Credit Suisse банкны бүтэлгүйтлээс хойш банкны салбарын хувьцаануудын ханш ихээр буурахад гол нөлөөг үзүүллээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, NIKKEI 225 индекс 0.9%,TOPIX индекс 1.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Зах зээл өсөлттэй байхад Япон улсын томоохон компаниудын орлогын төсөөлөлд шинжээчид өндөр хүлээлттэй байгаа нь эерэг нөлөө үзүүллээ. Мөн БНХАУ-аас Пүрэв гарагт 2020 оны 1-р сараас эхэлсэн COVID-19 тахлын хязгаарлалтаа цуцалж, Япон улс руу чиглэсэн аялал жуулчлалын салбарыг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн нь зах зээл өсөлттэй байхад дэмжлэг үзүүллээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн цаашдын өсөлтөд санаа зовниж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 3.0%, CSI 300 индекс 3.4%-ийн тус тус уналттай байлаа. БНХАУ-ын 7-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 0.3%-ийн бууралттай гарлаа. Энэ нь 2021 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшин болж байгаа бөгөөд тус улсын эдийн засагт эрэлт суларч байгаагийн дохио болж байна.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 8 дугаар сарын 7-ноос 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 70 ширхэг үнэт цаасыг 7,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 4.16%-д хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

АНГЛИЙН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨЛӨӨ

Пүрэв гарагт Английн төв банк бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж 5.25%-д хүргэлээ. Энэ нь Английн төв банкны 14 дэх дараалсан бодлогын хүүг өсгөсөн тохиолдол болж байгаа ба сүүлийн 15 жилийн дээд түвшин болж байна. 


Өнгөрсөн 6 сард инфляцын түвшин сүүлийн 15 сарын доод түвшин буюу 7.9% хүрсэн ч Англи улсын Мөнгөний Бодлогын Хороо "Эдийн засгийг мэдэгдэхүйц эргэлтийн цэг дээр байна гэж дүгнэхэд эрт байна" гэж анхааруулсан билээ. Мөн Английн төв банкны захирагч Эндрю Бэйли инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд бодлогын хүүг өндөр түвшинд байлгах шаардлагатайг онцлоод байгаа юм.


Английн төв банк нь инфляцын түвшин 2023 оны 4-р улиралд 5%-иас доош түвшин рүү буурч зорилтот түвшин болох 2% руу ойртоно гэсэн төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч бодлогын хүү өсөхийн хэрээр хөдөлмөрийн зах зээл царцаж, ажилгүйдэл нэмэгдэж байгаа сөрөг тал ажиглагдаж байна.

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

 2023.08.10 

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Газар шим үйлдвэр” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Л.Бүрэнчимэг 08 дугаар сарын 10-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Дэлгэрэнгүй

“АПУ” ХК ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2023.08.10 

"АПУ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 23/11 тоот тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 45 (дөчин тав) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон байна. 


Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн дотор ногдол ашгийг хуваарилахаа мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй